Ховд Шонхорууд цувралыг тэргүүлж эхэллээ

MNBA Үндэсний лигийн зүүн бүсийн аваргийн төлөөх цувралын гурав дахь тоглолт өчигдөр МҮЭСТО-нд боллоо.

Сүхбаатар аймгийн дасгалжуулагч А.Алтан-Очир техникийн алдааны улмаас энэ тоглолтод оролцоогүй бол түүний оронд туслах дасгалжуулагч С.Баяраа багаа удирдлаа. Тоглолтын эхнээс Ховд Шонхорууд илүү тоглолтыг үзүүлж байсан ч хоёрдугаар үед Сүхбаатар Альянс Тех баг оноог зургаа болгож ойртуулсан юм. Гэхдээ гуравдугаар үе эхлээд Ховд Шонхорууд баг онооны зөрүүг эргүүлэн холдуулж 20 онооны давуу болж итгэл төгс тэргүүлж эхэлсэн.

\

Шийдвэрлэх үед Шонхорууд баг ээлж дараалсан техникийн алдаа авч хүнд байдалд орсон юм. Гэсэн ч Сүхбаатар аймаг оноог нөхөж чадалгүй явсаар хожигдол хүлээв. Ингэснээр Ховд Шонхрууд цувралыг 2-1-ээр тэргүүлж эхэллээ.

Тоглолтод Ховд Шонхорууд багаас Э.Дөлгөөн 23 оноо, 21 самбар авч дабл дабл хийсэн. Мөн BJ Young 23 оноо, 10 самбар, 8 оновчтой дамжуулалт, Г.Цэнгүүнбаяр 14 оноо, 11 самбар авав. Харин эсрэг багаас Б.Золбаяр 13 оноогоор багаа тэргүүлсэн бол багийн ахлагч Б.Батзолбоо 15 довтолгооноос нэгийг нь ч хийсэнгүй.

Цувралын дараагийн тоглолтод техникийн алдааны улмаас Шонхрууд багийн тоглогч BJ Young, Б.Хангай нар дасгалжуулагч Ш.Азжаргал нар оролцохгүй юм.

\

Г.Зул

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button