12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ

Хөрөнгийн бирж өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 32 хувьцаат компанийн 158,042 ширхэг хувьцаа арилжсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ.

Тодруулбал 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол шевро" MVO+14.97 хувь, "Жуулчин Говь" JGV+14.91 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Тав" TAV-10.26 хувь болон "Ногоон хөгжил үндэсний нэгдэл" JLT-7.41 хувиар буюу хамгийн их уналттай байв.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 50 ширхэг үнэт цаас 5 сая 50 000 төгрөгөөр арилжсан байна

Мөн өдөр "MSE ALL" индекс 1,162.97 нэгж болж 0.67 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,4 их наяд  төгрөг боллоо. 

П.НАР
Оллоо.мн
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button