Газар хөдлөлтийн бүсэд буй гурван монгол оюутантай байнгын холбоотой байгаа гэв

Тайванийн Хуалиен хотын хойд хэсэгт энэ сарын 6-ны өдөр 6.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Үүнтэй холбогдуулан ГХЯ-наас яамнаас өөрийн орны иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа талаар Консулын газрын захирал Я.Ариунболд өчигдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Тайпэй дахь Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газарт ажлын хэсэг байгуулан 24 цагаар ажиллуулж, шуурхай дуудлагын дугаарыг олон нийтэд зарлаж, иргэдийнхээ аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Газар хөдлөлтийн бүс болох Хуалиен хотын Цу Чи их сургуулийн дөрвөн  оюутныг энэ сарын 8-нд,  Дунхва их сургуулийн 10 оюутныг 9-нд Тайпэйд нүүлгэн шилжүүлж байрлуулсан.  Мөн Цу Чи их сургуулийн хоёр оуютан сургуулийн захиргаандаа хүсэлт гаргаж, гарын үсэг зуран  7-ны өдөр Тайпэйд ирээд байна. Дунхва их сургуулийн гурван оюутан өөрсдийн хүсэлтээр их сургуулийн байрандаа үлдсэн бөгөөд тэдэнтэй байнгын холбоотой байж мэдээлэл авч байна. Дээрх оюутнуудын Тайпэйд байх хугацаанд гаргах зардлыг Гадаад харилцааны сайдын шийдвэрээр Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангаас гаргасан" гэлээ.

Мөн  тэрбээр Тайпэйд нүүлгэн шилжүүлсэн нийт оюутнуудтай ГХЯ-ны Консулын газраас өчигдөр видео уулзалт хийсэн . Оюутнуудын эрүүл мэнд, сэтгэл санааны байдал хэвийн байна. Оюутнууд  тодорхойгүй хугацаагаар Тайпэйд байна хэмээн мэдэгдлээ.

Г.Зул

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button