Парисын “Их дуулга” өнөөдөр эхэлнэ
Жүдо бөхийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг Парисын “Их дуулга” өнөөдөр эхэлнэ.
Энэ оны анхны “Их дуулга”-д 73 орны 429 жүдоч зодоглох юм. Тухайлбал, Бразил, Канад, Гүрж, Герман, Их Британи, Монгол, Нидерланд, АНУ зэрэг орнууд 10-аас дээш жүдочид илгээжээ.
Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр эрэгтэй -60, 66, 73, эмэгтэй 48, 52, 57, 63 кг, хоёр дахь өдөр буюу маргааш эрэгтэй 81, 90, 100, +100, эмэгтэй 70, 78, +78 кг-ын жингийн барилдаан болж, аваргууд тодорно.