Долоо хоногийн тойм
УИХ-ын нэгдсэн чуулган 39, Байнгын болон Дэд хороод 132 удаа хуралдаж, бие даасан 18, хуульд өөрчлөлт оруулах тухай 95, нийт 125 хууль,УИХ-ын 54 тогтоол хэлэлцэн баталсан байна.
Чуулганы хаалтад Монгол Улсын Ерөнхийлөгч оролцон, үг хэлсэн юм. Харин тэрбээр үг хэлснийхээ дараа гишүүдийн асуултад хариулт өгөхөөс татгалзан, гарч одов.
Мөн чуулганы хуралдааны төгсгөлд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн санаачлан өргөн мэдүүлсэн хуулийн төсөл унаснаас үүдэн тэрбээр гишүүдийн ирцийн асуудалд багагүй бухимдан. Түүний хуулийн төсөл унаснаар Монгол Улс 2018-2020 онд 100 цагаач хүлээн авах боломжгүй болсон юм. Харин Ц.Нямдорж сайдын зүгээс хуулийн төслийг дахин өргөн барихаа мэдэгдсэн юм. Энэ мэт өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.
УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганаар дараахь асуудлыг хэлэлцэхээр батлав. Үүнд:
1/Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл,
2/"Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан,
3/Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлт,
4/"Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
5/Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
6/Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл,
7/Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл,
8/Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
9/Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
10/Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
11/Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
12/Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
13/Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
14/Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
15/"Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаадын иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
16/Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл,
17/Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
18/Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
19/Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
20/Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл,
21/Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл,
22/Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл,
23/Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
24/Бусад.
Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга М.Энхболдод баасан гарагт өргөн барилаа.
УИХ-ын чуулганы хуралдааны ирц хангалтгүй, санал хураалтын үйл ажиллагаа дэгийн дагуу явагдахгүй байгаад иргэд, олон нийтийн шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Тиймээс УИХ-ын гишүүдийн чуулганд оролцох сахилга, хариуцлагыг сайжруулах зорилготойгоор энэхүү хуулийн төслийг боловсруулжээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй уялдуулан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд батлагдсанаар дараах эерэг үр дагавар гарах юм. Үүнд:
1. Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх үндсэн хэлбэр буюу чуулганы хуралдааны ирц сайжирч хуралдаан хэвийн явагдах нөхцөл бүрдэнэ.
2. Улсын Их Хурлын гишүүн нь хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг хэлэлцэн батлахдаа гагцхүү санал өгөх эрхээ зөвхөн өөрөө эдлэх бөгөөд энэхүү эрхээ бусдад шилжүүлэх, бусад гишүүний өмнөөс санал өгөхгүй байх нөхцөл бүрдэнэ.
3. Чуулганы хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, удаа дараа хоцорсон гишүүнд тодорхой төрлийн хариуцлага хүлээлгэхээс гадна Улсын Их Хурлын гишүүний хоцорсон, тасалсан цагийн нийлбэр нь тухайн ээлжит чуулганы хуралдааны нийт хугацааны 1/3-д хүрснээр гишүүнийг эгүүлэн татах хариуцлагын тогтолцоо бүрдэх юм байна
Энэ сарын 6-ны өдөр Тайванийн Хуалиен хотын хойд хэсэгт 6.4 баллын хүчтэй газар хөдлөсөн. Үүний дараа газар хөдлөлтийн бүсэд байрлах хоргодох байран байгаа Монгол оюутнууд Гадаад харилцааны яамнаас тусламж хүссэн байсан юм. Энэ дагууй оюутнуудтай ГХЯ-ны Консулын газраас холбогдож, аюулгүй байдлыг хангасан байна.
Тодруулбал, энэ сарын 8-ны өглөө газар хөдлөлтийн хамгийн эрсдэлтэй бүсээс дөрвөн оюутныг Тайпэй хотод авчирсан байна. Мөн нэмж 10 оюутан ирж, гурван оюутан өөрсдийн хүслээр сургууль дээрээ үлдсэн аж.