“Би ч гэсэн жаргамаар байна” уянгын драмын жүжиг дахин “амилна”
Оросын нэрт зохиолч В.И Красногоровын зохиол, ээдрээт хосын адармаат үйл явдлын талаар өгүүлэх “Би ч гэсэн жаргамаар байна” уянгын драмын жүжиг энэ сарын 13,14-нд тоглогдоно. Энэ жүжгийн найман жилийн өмнө Төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулгаар дэлгэцнээ “амилуулж” байсан юм.
Жүжгийн гол дүрд соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнэ, гавьяат жүжигчин Ж.Оюундарь, соёлын тэргүүний ажилтан М.Тогтохжаргал, Э.Тодгэрэл нар тоглоно.
Жүжгийн үйл явдлаас товчхон өгүүлэхэд, нэгэн амралтын өдөр гэр бүлийн хоёр хуримын ойгоо тэмдэглэхээр дотны найзуудаа гэртээ урьж буйгаар үйл явдал эхэлнэ. Гэтэл тэднийд уригдсан хоёр зочин нь үнэндээ эхнэр, нөхөр хоёрын сайн найз дүү нар нь биш байна. Харин нууц амрагууд нь байдаг. Үнэн хэрэгтээ эхнэр нөхөр хоёрын тэмдэглэлт хуримын ой ч гэсэн хэн хэнээсээ уйдсан хоёрын уйтгартай амьдралын инээдэмтэй жүжиг байх болно.
П.ГОО
Оллоо.мн