Тусгай зөвшөөрлийг үнэлгээнээс 40 тэрбум төгрөгийн орлого алджээ
Тусгай зөвшөөрлийг үнэн зөвөөр үнэлээгүйгээс сүүлийн таван жилд 40 тэрбум төгрөгийн орлогыг алдсан тооцоо гарсан тухай салбарын сайд дуулгалаа.
Татварын албаны мэдээллээр 2017 онд нийт 92 лиценз шилжсэн. Гэрээний нийт дүн 27.7 тэрбум төгрөг, үүнээс 8.3 тэрбум төгрөгийн татвар төлсөн байдаг байна. Татварын албаны тодорхойлсноор 47.1 тэрбум төгрөгийн орлогод 14.1 тэрбум төгрөгийн татвар ногдож болохоор байсан аж. 2016 онд нийт 111 лиценз шилжсэн. Гэрээний нийт дүн 2.7 тэрбум төгрөг, үүнээс 0.8 тэрбум төгрөгийн татвар төлсөн. Татварын албаны тодорхойлсноор 20.9 тэрбум төгрөгийн орлогод 6.3 тэрбум төгрөгийн татвар ногдох боломжтой байсан байна.
П.ГОО
Оллоо.мн