Гэр цэвэрлэх зөвлөгөөнүүд…
Аяга таваг угаагч порлоноо сайтар хөөсрүүлээд богино долгионы зуух руу хийж 30 секундийн турш хамгийн бага хүчээр нь ажиллуулна. Хаалгыг нь нээж богино долгионы зуухны дотор талыг нь арчиж цэвэрлэнэ. Энэ арга нь богино долгионы зуухыг цэвэрлээд зогсохгүй эвгүй үнэр болон микробуудаас салгах болно.
Гамбанз
Давс ба нимбэгний хослол нь модон гамбанзийг цэвэрлэхэд сайн арга юм. Гамбанз дээр давсаа цацаж бүрээд зүссэн нимбэгээр арчина. Үүнийг халуун усаар зайлж угаад л гүйцээ
Гоожуур
Хэрвээ калькан цаасаар арчвал усны толбо удаан хугацаагаар тогтохгүй болно
Индүү
Индүүний тавцан дээр хэсэг цаас дэвсэж тавиад түүн дээрээ давс цацна. Индүүгээ хамгийн халуун тохиргоон дээр халаана. Усыг нь асгаад, уурын функцийг идэвхгүй болгосон байх ёстой. Халуун индүүгээрээ давсан дээгүүр индүүднэ Энэ нь индүүний улыг гайхалтай сайн цэвэрлэх болно.
Мөнгөн эдлэл
Мөнгөн эдлэл байгаа шургуулга юм уу харцагандаа самбайгаар ороосон шохой хийж байлгах нь таны эдийг гялалзсан өнгөө алдах болон арилахааргүй толбо үүсэх, харлахаас сэргийлнэ
Хайруулын таваг
Давс хэрэглэх нь хайруулын таваг цэвэрлэх хамгийн сайн арга. Давс нь тосыг шингээж, түлэнхийг салгахад тусалдаг.
Хивс
Ус шүршигчид цагаан цуу болон усыг (1:2 харьцаатайгаар) хийж холино. Хивсэн дээр үүссэн толбо руу цацаж чийгтэй даавуугаар бүтээгээд индүүгээ уурын горимд тавьж 30 секундийн турш индүүднэ. Толбондоо баяртай гэж хэлээрэй!
Угаалтуур
Угаалтуураа сод болон хуучин шүдний сойзоор цэвэрлээд зүссэн нимбэг хийж усаар зайлж угаахад л хангалттай.
Цонх
Сонин ашиглан цонх цэвэрлэх нь хамгийн шилдэг шалгарсан арга бөгөөд бүх толбыг ор мөргүй арилгах болно.