ОХУ-д онгоц сүйрч, 71 хүн амиа алджээ
Ням гарагт МОСКВА-ОРСК чиглэлд ниссэн Саратов Айрлайн компанийн А-148 онгоц сүйрсэн байна. Ослын улмаас 65 зорчигч, нисэх багийн зургаан ажилтан амиа алдсан байна.
Амиа алдагсдын дотор гурван хүүхэд, гурван гадны иргэд багтжээ. Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа юм.
Осолдсон онгоцны ахмад Валерий Губанов нь 5,000 нислэг үйлдсэн туршлагатай нисгэгч байсан тухай мэдээлэл гарч байна.
Их хэмжээний цасан шуургын улмаас эрлийн ажил хүндэрч буйг мэдээлжээ
П.НАР
Оллоо.мн