СЗХ мэргэшүүлэх сургалт зохион байгууллаа

Санхүүгийн зохицуулах хороо өнгөрөгч долоо хоногт Монголын даатгалын зуучлагчдийн холбоотой хамтран мэргэшүүлэх сургалт зохион байгуулсан байна.

Даатгалын зуучлагч нарт зориулсан тус сургалтад даатгалын салбарын эрх зүйн зохицуулалт, даатгалын бүтээгдхүүн үйлчилгээ, салбарын өнөөгийн байдал, урт хугацааны даатгал, ердийн даатгалын хэлбэрүүд, даатгалын зуучлагчийн бизнесийн ёс зүй сэдвүүдээр нийт 16 багц цагийн хичээл орсон байна. Сургалтад нийт 60 иргэн оролцсоноос багц цагийн 80 болон түүнээс дээш хувьд хамрагдсан 59 иргэн шалгалтанд орсны 30 нь тэнцжээ.

 

П.ГОО

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button