“Роснефть” Монголын талд ашигтай байдлаар асуудлыг шийднэ гэжээ
УУХҮЯ-аас мэдээлэл хийлээ. Өнгөрсөн сарын сүүлээр “Роснефть” компанийн төлөөлөгчид УУХҮЯ-ныхантай уулзалт хийсэн. Тухайн үед уулзалтын талаар ямар нэг мэдээлэл өгөхөөс салбарын яам татгалзаж байсан юм.
Тэгвэл өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр “Роснефть” компанитай шатахууны үнийн асуудлаар ярилцсан эсэх талаар тодруулахад “”Роснефть” компанитай уулзалт хийсэн. Бидэнд эерэг хандлага гарна. Монголын талд ашигтай байдлаар шийднэ гэсэн урьдчилсан хариу өгсөн. Монгол улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан энэ сарын 26-27-нд Москва хотноо болно. Энэ үед мөн шатахууны үнэтэй холбоотой асуудлаар бид ярина” гэсэн хариултыг өглөө.
П.ГОО
Оллоо.мн