Н.Энхбаяр: МАХН УИХ-д суудалтай суудалгүй нь эсэх нь жижиг асуудал
МАХН-ын Их чуулган өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн. Их чуулганаараа МАХН Н.Энхбаяр даргаа улируулан сонгож, Ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Тулгыг томилсон билээ.
Тэгвэл өнөөдөр Их чуулганы үр дүнгийн талаар МАХН-ын удирдлагууд мэдээлэл хийлээ. Энэ үеэр Н.Энхбаяр “МАХН УИХ-д суудалтай суудалгүй нь эсэх нь жижиг асуудал. Одоо бүгдээрээ залуучуудаа боловсролтой болгоё. Байгалийн баялгийг ард түмэндээ өгөх зөв үү? Энэ бүхнийг яръя” гэсэн юм.
Хэдхэн хоногийн өмнө МАХН-ын нэр бүхий гишүүд О.Баасанхүүг намаасаа хөөж буй тухай мэдээлэл хийж байсан. Гэхдээ намын дарга энэ асуудлаар эцэслэн шийдвэр гаргаагүй бололтой.
П.ГОО
Оллоо.мн