“ГОЛОМТ АЛТНЫ ФОРУМ” амжилттай зохион байгуулагдлаа
Форумын үеэр Голомт банкны санхүүгийн экспертүүд дэлхийн зах зээл дэх алт, валютын ханшийн хэлбэлзэл, цаашдын төлөв байдлын талаар мэдээлэл өгч, ханшийн эрсдэлээс хамгаалах арга хэрэгслүүдийг танилцуулсан нь алт олборлогчдын талархлыг хүлээжээ. Мөн өнгөрсөн онд Голомт банк нь Үнэт метал сорьцын хяналтын газарт Алтны кассаа нээснээр алт олборлогчдод өмнө нь тулгардаг байсан зардал, чирэгдлийг багасгаад зогсохгүй цаг хугацааг хэмнэж өгсөнд талархлаа илэрхийлж байлаа. Үүний үр дүнд Голомт банк 2017 онд Монгол Улсын алт тушаалтын 50 хувийг дангаараа гүйцэтгэжээ.
Монгол Улсын эдийн засагт томоохон байр суурь эзэлдэг уул уурхайн салбарын хөгжлийг дэмжих үүднээс Голомт банк нь тоног төхөөрөмж нийлүүлэгчидтэй хамтранн хөрөнгө оруулалтын хамгийн таатай нөхцөл бүхий санхүүгийн багц бүтээгдэхүүн болон зөвхөн алт олборлогчдод зориулсан онцгой бүтээгдэхүүн болох “Алтны урьдчилгаа санхүүжилт”-ийг санал болгосон юм. Эдгээр бүтээгдэхүүн нь уул уурхайн салбарынхны хэрэгцээг бүрэн тусгаж чадсаныг нотолж, Улз групп нь Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК-иас уул уурхайн тоног төхөөрөмж худалдан авах гэрээг форумын үеэр байгуулжээ.
Цаашид ч Харилцагч төвтэй Голомт банк нь алт олборлогчдод тохирсон банк санхүүгийн шилдэг бүтээгдэхүүнийг санал болгож, дэмжлэг үзүүлэн ажиллахаар зорьж байгаагаа илэрхийлж байв.