Харумафүжи эх орондоо иржээ

Сүмогийн 70 дахь аварга Харумафүжи Д.Бямбадорж нутаг нэгтнээ зодсон хэргээр багагүй хугацаанд сэтгэл санааны дарамтанд өнгөрүүлсэн юм. Ингээд өөрийнхөө саналаар зодог тайлж хэргийн асуудал нэгэнт цэгцэрсэн учраас сүмогийн ертөнцөөс Монгол гэсэн нэрээ хадгалсаар буцаж ирэв.

Харүмафүжи хэлэхдээ:

 -Нутгийн ахан дүүс маань сайхан угтаж авлаа. Одоо гэр бүлийнхэнтэйгээ cap шинийг сайхан тэмдэглээд аавынхаа нутаг Чандманьд амарна. Японд өнгөрүүлсэн сүүлийн гурван cap ч хүнд байсан шүү хэмээн ярьсан юм.

Зууны мэдээ

Б.Өлзий

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button