Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ
Засгийн газар ээлжит хуралдаан маргааш 13.00 цагт болно. Хуралдаанаар сайд нар 12 асуудал хэлэлцэж, таван асуудалтай танилцахаар товложээ. Тухайлбал, Ерөнхийлөгчийн боловсруулсан Монгол Улсын бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох тухай тогтоолын төслийг хэлэлцэх юм байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай зэрэг асуудлыг хэлэлцэх аж.