Д.Сумъяа дэлхийн чансааг тэргүүлж, М.Уранцэцэг удаалав

Олон улсын жүдо бөхийн холбооноос жүдочдын чансааг энэ сарын 12-ны өдөр шинэчлэн гаргажээ. Шинэчлэгдсэн чансаагаар манай долоон бөх дэлхийн чансааны эхний 10-т багтсан байна. Тухайлбал, Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Д.Сумъяа 57кг-ийн жинд дэлхийн чансааг итгэл төгс тэргүүлсэн хэвээр байгаа бол МУГТ М.Уранцэцэг 48кг-ийн жинд нэг байраар ухарч хоёрдугаарт бичигджээ. Тэрбээр Японы бөх Фүна Тонакигад дэлхийн чансааны тэргүүн байраа алдсан байна.

\

Мөн манай жүдочдоос эмэгтэйчүүдийн 63кг-д Б.Мөнгөнчимэг дэлхийн чансааны долдугаар байрт, эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Амартүвшин дөрөвдүгээрт, 66 кг-д Г.Хэрлэн тавдугаарт, 73 кг-д Г.Одбаяр гуравдугаарт, 81кг-д О.Ууганбаатар тавдугаар байрт тус тус бичигдэж байна.

 

Г.Зул
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button