Ц.Төмөрхуягт МУГЖ цол хүртээнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар жүжигчин Ц.Төмөрхуягт МУГЖ цол олгохоор болжээ. Түүний шагналыг маргааш 11.00 цагт Төрийн ордонд гардуулж өгөх юм байна.
Жүжигчин Ц.Төмөрхуяг нь уран бүтээлийн гараагаа 1983 онд "Ингэх гээд байсан юм" инээдмийн кинонд тоглосноор эхэлж байжээ. Улмаар "Мөнх тэнгэрийн хүчин дор" киноны "нялх Сэнгүм", "Шүүдэр дундуур", "Ээж", "Маш нууц", "Миний ах атаман" зэрэг олон арван кинонд дүр бүтээсэн байна.
Өнгөрсөн онд тэрбээр уран бүтээлийн ургац арвинтай байж “Илд цэцэг”, “Залуу нас”, “Манан зүсэгч”, "Анхны харц", "Хоёр ертөнц" зэрэг кинонд гол болон туслах дүрд тогложээ. Мөн “Ээж” МУСК-нд бүтээсэн дүрээрээ 2017 оны тавдугаар сард зохиогдсон “Cinema Awards” Монголын кино урлагийн дээд шагнал гардуулах ёслолын “Шилдэг эрэгтэй туслах дүр” шагналын эзэн болсон билээ.
Сонирхуулахад, тэрбээр Ардын жүжигчин Цагааны Цэгмидийн бага хүү бөгөөд ах дүү долуулаа юм. Түүний төрсөн ах Ц.Төмөрбаатар нь мөн адил аавынхаа мэргэжлийг өвлөж авсан жүжигчин билээ.
"Итгэл"
"Шүүдэр дундуур"
Г.Зул