Өрхийн сарын дундаж мөнгөн орлого 950 мянган төгрөг болж өсчээ

Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр 2018 оны нэгдүгээр сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцууллаа.

Тус хорооноос мэдээлснээр нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого өнгөрсөн сард 950.0 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 108.2 (12.9%) мянган төгрөгөөр өсчээ. Дундаж мөнгөн орлого өсөхөд цалин хөлсний орлого 47.0 (10.3%) мянган төгрөг, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 28.4 (46.6%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Харин нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага нэг сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 130.9 (14.6%) мянган төгрөгөөр өссөн байна. Зарлага өсөхөд хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 103.4 (15.4%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Өрхүүдийг мөнгөн орлого, зарлагаар нь бүлэглэн авч үзвэл:

 

  • 300.0 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 109.5 (12.3%) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 73.0
  • (8.2%) мянга,
  • 300.0-500.0 мянган төгрөгийн орлоготой өрх 144.2 (16.2%) мянга, мөн энэ хэмжээний
  • зарлагатай өрх 138.8 (15.6%) мянга,
  • 500.0-900.0 мянган төгрөгийн орлоготой өрх 289.2 (32.5%) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 280.3 (31.5%) мянга8
  • 2.1 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 57.8 (6.5%) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 70.3 (7.9%) мянга байна.
Г.Зул
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button