Чөлөөтийнхөн “Дэлхийн цом”-д өрсөлдөнө

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн гуравдугаар сарын 17-18-нд Японы Такасаки хотод болно. 17 дахь удаагийн тэмцээнд Монгол, Япон, АНУ, БНХАУ, Румын, Швед, Канад, Беларусь гэсэн найман улсын шигшээ баг өрсөлдөх юм.

Тэгвэл Дэлхийн цомын тэмцээний сугалаа болж, манай бүсгүйчүүд Дэлхийн цомын зургаан удаагийн түрүүтэй БНХАУ болон Румын, Беларусийн шигшээ багтай “В” хэсэгт багтжээ. Харин зохион байгуулагч орон Япон, АНУ, Швед, Канадын шигшээ баг “А” хэсэгт хуваарилагдсан байна.

\

 

Г.Зул
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button