Хөгжмийн зохиолч Д.Бэхбат УГЗ цолоор шагнууллаа
Монгол түмний уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр зарим хүмүүсийг Төрийн дээд одон, медалиар шагнасан. Тэдний нэг нь нэрт хөгжмийн зохиолч Дуламсүрэнгийн Бэхбат байж Урлагийн гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр шагнууллаа.
Үе үеийн залуус нийт сонсогчдын сонсох дуртай шилдэг дуунуудын хөгжмийн зохиолч Д.Бэхбат өнгөрсөн хугацаанд 2000 гаруй дуу зохиосон байна. Тухайлбал,
“Нарлаг хорвоод жаргаах биеийг
Наддаа ээж минь заяасан билээ
Ухаарч гүйцээгүй гэнэн сэтгэлийг
Уужим болгон тэлсэн билээ” гэх “Эх үрсийн элбэрэл”, “Уяхан цэнхэр хавар”, “Монгол наадам”, “Ингэн тэмээний дуу” “Ижий минь ирж явна уу даа” зэрэг түүний зохиосон дуунуудыг Монголын ард түмэн сайн мэдэх билээ.