Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргыг томиллоо

Засгийн өнөөдрийн хуралдаанаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар С.Наранцогтыг томилжээ.

Төрийн албаны зөвлөлөөс дээрх албан тушаалд нээлттэй сонгон шалгаруулалт зарлахад С.Наранцогт нь хамгийн өндөр оноо авч тэнцсэн байна. Тиймээс сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн, Засгийн газраас дээрх шийдвэрийг гаргажээ.  

С.Наранцогт нь Сангийн яаманд олон жил ажилласан, мэргэжлийн туршлагатай нэгэн аж.

Мөн  хуралдаанаар Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар Х.Хэрлэнг томилсон байна. Тэрбээр өмнө нь АМХЭГ-т Кадастрын албаны дарга, Үйлдвэр, худалдааны яаманд Хөнгөн үйлдвэрийн газрын орлогч дарга, “Эйч Ти Эм” ХХК-ийн Захирал, ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлагын газрын дарга зэрэг албан тушаал хашиж байжээ.

 
Г.Зул
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button