Тасалбар авахын тулд шөнөжин дугаарлажээ
"Тийн унжлагат” хэмээх шар нохой жилийн сар шинийн барилдаан өнөөдөр 12:00 цагт эхэлнэ. Жил жилийн сар шинийн баярын барилдаан өрсөлдөөнтэй, үзүүштэй сайхан болдог. Тиймээс энэхүү барилдааныг үзэх гэсэн бөх сонирхогчид тасалбар авахаар өвлийн хүйтэнд гадаа хэдэн цагаар дугаарлан зогсдог. Тэгвэл энэ жил ч мөн адил бөхийн барилдааны тасалбар авах гэсэн эрчүүд өвлийн хүйтэнд шөнөжин зогссон зураг цахим ертөнцөд тавигджээ.
Бөхийн барилдааны тасалбарыг өнөөдөр 09.00 цагаас эхлэн "Бөхийн өргөө”-ний кассаар худалдаж эхлэх бөгөөд 25-35 мянган төгрөгөөр борлуулах юм байна. Ингэхдээ нэг хүнд хоёроос илүү билет борлуулахгүй аж. Ингэснээр шагаар наймаалахаас сэргийлнэ хэмээн МҮБХ-оос үзжээ.
Г.Зул