Сар шинээр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан өмнөх амралтын өдрүүдэд замын хөдөлгөөний удаашрал, түгжрэлийг зохицуулах үүднээс Замын цагдаагийн албанаас автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулсан.

Харин энэ амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслүүдийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлахгүй хөдөлгөөнд оролцуулах юм. Мөн маргааш буюу баасан гарагт Цагаан сарын шинийн 01 тохиож буй учир дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

Олон нийтийн амралт, тэмдэглэлт ойн баярын өдрүүдэд тээврийн улсын дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй журамтай. Тиймээс сар шинийн баярын өдрүүдэд буюу энэ сарын 16-18-ны өдрийг хүртэл автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

Г.Зул

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button