“Ирээдүйн аварга” шагналыг Т.Бэгзсүрэн хүртэв
Монгол Улсын гавьяат тамирчин, дархан аварга, УИХ-ын гишүүн А.Сүхбат өөрийн нэрэмжит “Ирээдүйн аварга” нэртэй шагналаа жил бүрийн битүүний өдөр гардуулдаг. Уламжлалын дагуу энэ өдөр УИХ-ийн гишүүн дархан аварга “Ирээдүйн аварга” шагналаа Завхан аймгийн Отгон сумын харьяат аймгийн арслан Т.Бэгзсүрэнд гардуулав. Т.Бэгзсүрэнгийн хувьд сар шинийн барилдаанд барилдаанд амжилттай барилдаж аймгийн арслан Ц.Цогт-Эрдэнэ, улсын начин Э.Ванданцэрэн, улсын начин Ч.Хөхчирэнгэр, улсын арслан Х.Мөнхбаатар нарыг өвдөг шороодуулсан юм.
Тус шагналын анхлан 2007 оны цагаан сараар Олимп сургуулийн бөх аймгийн арслан Ө.Даваабаатар хүртэж байсан юм.
П.НАР
Оллоо.мн