Нийт хүүхдийн 80 хувьд Хүүхдийн мөнгө олгож байна
Энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаас “Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж “Хүүхдийн мөнгө” олгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн.
Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгохтой холбоотой УИХ-ын тогтоолын төсөл санаачилсан байна.
Гэвч энэ оны Төсвийн тухай хуульд хүүхдийн мөнгийг зорилтот бүлгийн 684 мянган хүүхдэд өгөхөөр 164.2 тэрбум төгрөг тусган баталсан. Цаашид нийт хүүхдийн 80 хувьд мөнгө өгөхийг зорьж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар Засгийн газраас шийдвэрлэжээ.
П.ГОО
Оллоо.мн