Хөрөнгийн биржийн индексийн сагс шинэчлэгдлээ
Монголын хөрөнгийн биржийн “Үнэт цаасны үнийн индекс тооцох тухай журам” шинэчлэгдсэнтэй холбогдуулан ТОП 20 индексийг бүрдүүлэх үнэт цааснуудыг дараах байдлаар сонгон шалгаруулсан байна. I, II ангиллын индексийг тухайн ангиллыг бүрдүүлж байгаа үнэт цааснуудаар тооцохоор боллоо.
Өнгөрсөн оны үзүүлэлтээр ТОП-20 индексийн сагсыг шинэчлэхэд өмнөх сагсанд багтаж байсан 18 компани хэвээр үлдэж, “Багануур”, “Женко тур бюро” ХК-иуд хасагдаж шинээр “Мик холдинг”, “Шивээ овоо” ХК-иуд нэмэгдэн шинэчилсэн сагсыг бүрдүүлж байна.
П.ГОО
Оллоо.мн