Д.Гантулга гишүүнийг эгүүлэн татах уу

УИХ-ын гишүүн Д.Гантулга өнгөрсөн зургадугаар сард Н гэх бүсгүйг хүчирхийлсэн гэх хэрэгт холбогдсон. Улмаар эрхэм гишүүн Төрийн ордонд айлд бандашаа мартсан тухай мэдээлэл хийж багагүй шуугиан тарьсан билээ. Үүний дараа УИХ-ын хамгийн залуу гишүүнтэй холбоотой дээрх хэрэг хуулийн байгууллагаар удаа дараа шалгагдаж, дахин нотлох баримтад шинжилгээ хийлгэх шийдвэр гарсан байдаг.

Тэгвэл Д.Гантулгын үс, цуснаас дээж авч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд ДНХ-ийн шинжилгээ хийхэд эд мөрийн баримт болгон хураан авсан зүйл гишүүнийх гэдэг нь батлагдсан байна. Энэ талаар уг хэргийн хохирогчоор шалгагдаж буй бүсгүйн эгч Ч.Саранзаяа "Өнөөдрийг хүртэл итгэж дэмжиж ирсэн олондоо маш их баярлалаа. Бид хоёр чадлаа. Тууштай тэмцсэний үр дүнд үнэн ялж байна. ДНК шинжилгээ УИХ гишүүн Гантулгынх гэдэг нь 100 хувь тогтоогдсон. Энэ ганц гишүүн ганц миний дүүгийн хэрэг биш өөр олон олон бүдгэрсэн хэргүүдэд, ирээдүйд гарч болзошгүй хэргүүдэд сануулга, сэрэмжлүүлэг болсон гэж бодож байна" хэмээн фэйсбүүк хуудастаа бичжээ.

\

Ийнхүү эрхэм гишүүнийг эгүүлэн татах дахин хөндөгдөх болж байна. Парламент  ч зүйн доголдолтой “нялх” гишүүнийхээ асуудалд онцгойлон анхаарах шаардлага урган гарлаа. Монгол Улсын Үндсэн хуулийн 29-р зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын Их хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхийн эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол УИХ түүнийг гишүүнээс нь эргүүлэн татна” хэмээн заасан. Тэгэхээр одоо УИХ энэ хуулийн заалтыг хэрхэн биелүүлэхийг харах л үлдэж байна.

 

П.ГОО

Оллоо.мн 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button