Яаралтай түргэн тусламжаар 12878 дуудлага хүлээн авчээ
Сар шинийн баярын өдрүүдэд улсын хэмжээнд төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, түргэн тусламжийн төв 24 цагаар үйл ажиллагаа явуулж, дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн Мэс засал, Дотор, Хүүхэд, Шүдний кабинет, мөн Өрхийн эрүүл мэндийн төвүүд, Шүд эрүү нүүрний төв баярын өдрүүдэд 10:00-16:00 цаг хүртэл ажилласан байна.
Баярын өдрүүдэд яаралтай түргэн тусламжаар 12878, амбулториор 9783 дуудлага, үүнээс хүүхдийн 2467, насанд хүрэгсдийн 2528, осол гэмтлийн 883, архины хордлого 487, төрөх 630, бусад 3355 дуудлага авч үйлчиллээ.
П.ГОО
Оллоо.мн