Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 15 удаа хуралджээ
Тус Байнгын хороо хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 3, хууль соёрхон батлах тухай хууль 7, Улсын Их Хурлын тогтоол 8-ыг тус тус хэлэлцэн Улсын Их Хурлаар батлууллаа. Мөн санал хураалтын дүнгийн талаарх Улсын Их Хурлын даргын албан тоот 1-ийг боловсруулж Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлэв.
Тус Байнгын хороо Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан “Төсөв, нийгэм болон эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай, Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр: Нэгдүгээр хөгжлийн бодлогын санхүүжилт”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай, Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Эрчим хүчний үр ашиг хөтөлбөрийн Санхүүгийн хамтын ажиллагааны тухай 2016-2017 оны хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Нэмэлт зээлийн болон төслийн 2 дахь гэрээг соёрхон батлах тухай, "Эдийн засгийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай" Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухайхуулиуд, Дипломат харилцаа тогтоох тухай, “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай”, Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01 дүгээр тогтоолын тухай УИХ-ын тогтоолын төсөл батлуулсан байна.