Өсвөр насныхан дунд хорт зуршилд автах асуудал ихээр гарч байна гэв

Сүүлийн жилүүдэд өсвөр үе залуучуудын дунд хорт зуршилд автах, зан үйлийн эмгэгт өртөх асуудал ихээр гарч байгаатай холбогдуулан Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, СЭМҮТ-тэй хамтран сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болсон байна. 

 2011 онд Дэлхийн зөн, Архидалт Мансуурлын эсрэг ассоциацийн хийсэн судалгаанд “Монголын өсвөр үеийнхний /12-17 нас/ 70.6 хувь нь согтууруулах ундааг хэрэглэж үзсэн” гэсэн байдаг.  Мөн судалгаанд хамрагдсан 7000 гаруй хүүхдийн 45 хувь нь архи, тамхи, мансууруулах бодисын сөрөг талыг огт мэдэхгүй байхад 7 хувь нь л сайн мэднэ гэсэн бөгөөд үлдсэн 48 хувь нь бага зэрэг мэддэг тухайгаа хэлсэн байна. Иймээс  өсвөр үе залуучуудыг хорт зуршлаас ангид байлгах, мэдлэг мэдээлэл олгох зайлшгүй шаардлагатай байгааг судалгааны дүнгүүд харуулж байгаа юм. 

П.ГОО
Оллоо.мн 
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button