Малчдад зориулж хүүхдүүдээс “татвар” авах нь хэр зохистой вэ
Энэхүү удирдамжийн дагуу сургууль цэцэрлэгийн хүүхдүүдээс “татвар” нэхэх аяныг эхлүүлсэн байх юм. “Хайрцаг дүүрэн хайр” хэмээн нэрлэсэн энэхүү аяны хүрээнд хүүхэд бүрээс малчдын хэрэгцээнд нийцсэн гэх бараа бүтээгдэхүүнийг хураалгахыг шаардсан байна. Ингэхдээ малчдад хэрэгцээтэй байгаа эд зүйлсийн жагсаалтыг гаргаж, хүүхдүүдийг заавал авч ирэх шаардлага тавьж байгаа гэнэ. Энэхүү аян нь нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн хамрах юм.
Албаныхан энэхүү аянг хүүхэд залуучуудад хүнлэг энэрэнгүй үзэл төлөвшүүлэх, бусдын зовлонг нэмгэлэх, хүмүүст сайн санааны дэмжлэг үзүүлэх сургах, зуданд нэрвэгдсэн малчин өрхүүдэд дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилготой хэмээн тодотгосон байна.
Хаваржилт хүндэрч, зудын аюулд өртсөн малчдад туслах сайн санааны үйлсийг буруутгах аргагүй. Гэхдээ насанд хүрээгүй хүүхдүүдээс хандив нэрийн дор “татвар” хурааж байгаа нь олон нийтэд таатай бус байгааг удирдамжийн тамгалсан Боловсролын газрын дарга Ж.Гантулгад сануулах нь илүүц биз.
П.ГОО
Оллоо.мн