ФОТО: 72 жил ханилсан буурлууд “Очир эрдэнэ”-ийн хуримаа хийв
Тоонот гэрт толгой холбоод нэгэн жарныг хол давсан азай буурлууд очир эрдэнийн хуримыг бэлгэшээн хийсээр энэ цагийг хүрсэн уламжлалтай.
Тэгвэл хуримын ордонд өнгөрсөн лхагва гарагт/02.21/ 72 жил ханилсан хоёр буурал “Очир эрдэнэ”-ийн хуримаа хийсэн байна. Тодруулбал, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат А.Манкаа, О.Гүнжээ гэх азай буурлууд 1946 онд гал голомтоо бадрааснаас хойш хамтдаа 72 жил ханилсны хүндэтгэлийн хуримаа хийжээ.
А.Манкаа гуай 96 настай, харин О.Гүнжээ эмээ 92 насыг зооголсон буянтай буурлууд юм.
Тэд хамт амьдрах хугацаандаа найман сайхан хүүхдийг өлгийдөж авсан ба одоо тэдний үр, ач нийлээд 100 хол давжээ. Сонирхуулахад, Монгол Улсын гавъяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Д.Сумьяа тэдний ач охин юм.
Г.Зул