ИХ ДУУЛГА: Өнөөдөр манай есөн жүдоч хүч үзнэ
Олон Улсын жүдо бөхийн холбооны календарчилсан төлөвлөгөөний дагуу явагддаг их дуулгын тэмцээн өнөөдөр Германы Дюссельдорф хотноо эхэлнэ. Тус тэмцээнд 65 орны 446 жүдоч зодоглох бол манай улсыг төлөөлж 19 жүдоч оролцох юм.
Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 60кг, 66 кг, эмэгтэйчүүдийн 48 кг, 52 кг, 57кг-ийн жингийн барилдаанууд явагдаж, медалийн эзэд тодорно. Эдгээр жинд манайхаас есөн жүдоч зодоглох юм.
Харин маргааш буюу тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 73кг, 81 кг, эмэгтэйчүүдийн 63 кг, 70 кг жингийн барилдаанууд явагдана. Тэгвэл тэмцээний сүүлийн өдөр хүнд жингийн буюу эрэгтэйчүүдийн 90кг, 100кг, +100кг, эмэгтэйчүүдийн 78кг, +78кг-ийн барилдаанууд явагдаж, медальтнууд тодорно.
Монголын багийн бүрэлдэхүүн:
Эрэгтэй:
- -60 кг: Б.Мягмардорж, Г.Болдбаатар
- -66 кг: Б.Эрхэмбаяр, Д.Алтансүх
- -73 кг: Г.Одбаяр
- -73 кг: С.Баяртүвшин
- -90 кг: Э.Мөнхжаргал
- -90 кг: Г.Алтанбагана
- -100 кг: Л.Отгонбаатар
- +100 кг: Ө.Дүүрэнбаяр
Эмэгтэй:
- -48 кг: Б.Хорлоо, Э.Гэрэлмаа
- -52 кг: Б.Хорлоодой
- -57 кг: А.Цолмон, Л.Энхрийлэн
- -63 кг: Б.Ганхайч
- -70 кг: Ц.Наранжаргал
- -70 кг: А.Бадамгарав
- +78 кг: Э.Гандиймаа нарын тамирчид мэдүүлгээ өгчээ.
ШУУД ҮЗЭХ