11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурчээ

Хөрөнгийн бирж өнөөдөр I, II, III ангиллын 28 хувьцаат компанийн 40,751 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол Шевро" (MVO+14.86%) болон "Тавантолгой" (TTL+9.35%) компаниудын  хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Булган Гурил Тэжээл" (GTJ-9.09%) болон "Хөх Ган" (HGN-8.14%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 767 ширхэг үнэт цаасыг 76.2 сая төгрөгөөр арилжаалагдсан байна. Компанийн хоёрдогч зах зээлийн бондын арилжаагаар 20 ширхэг үнэт цаасыг 2.0 сая төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энэ өдөр "TOP 20" индекс 20247.41 нэгж болж 1.23 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,455,629,147,724 төгрөг боллоо. 

 

П.ГОО

Оллоо.мн 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button