Хаврын ядаргааг хэрхэн давах вэ
ХАВРЫН ЯДАРГААНААС ЯАЖ ГАРАХ ВЭ?
Орон гэрт өвлийн турш хог шороо хуримтлагдан хавартаа их цэвэрлэгээ хийхээс аргагүй болдог. Үүний нэгэн адил хүний бие махбодь олон cap идсэн тослог хоолны балаг болох бодисын солилцооны үлдэгдэл, хотын болон ажлын өрөөний бохир агаар гээд олон зүйлээс болж бохирддог. Тийм ч учраас монголчууд бид хавар эхлэнгүүт хөнгөн хоолонд шилжиж идээ цагаа элбэгших үеэс намрын сэрүү ортол мах идэлгүй зөвхөн цагаан идээ идэж, айраг ууж бие махбодио цэвэршүүлдэг заншилтай байжээ. Харин одоо жилийн дөрвөн улиралд махтай хоол байнга иддэг бид яавал өөрийгөө эрүүлжүүлж сэтгэл өөдрөг явах ямар арга хэрэглэвэл зохистой вэ?
Шингэц сайтай хөнгөн хоол идэх
Ямар ч улиралд тохируулан хооллодог, амьдралын зөв хэвшилтэй хүн хаврын ядаргаанд ордоггүй. Учир нь өвлийн турш идсэн мах, өөх тос ихтэй хоол элгийг ихэд тамирдуулдаг. Ингэснээр бие махбодь тамирдаж бүхий л бие ядаргаанд ордог. Элэг нь усны сахарыг хэвийн хэмжээнд байлгах, гликогенийг нөөцлөх, уураг задлах, цус бүрэлдэхэд шаардагдах төмөр болон бусад бичил элементүүдийг нөөцлөх, эс шинээр бүрэлдүүлэх болон хорт бодисыг биеэс зайлуулах зэрэг олон үүргийг гүйцэтгэдэг.
Хүрээлэн байгаа орчноос бидний биед орох хорт бодис, хоол хvнс, ундны усаар дамжсан хүнд металл, химийн бодис, мєн нийлдэг эм зэрэг нь элгэнд задарч хоргүйждэг. Элэгнээс ялгарсан цөс нь цөсний хүүдийд хуримтлагдан нарийн гэдэс рүү юүлэгдэж байдаг. Цөс нь хоол хvнсэн дэх өөх тосыг задлах, уусамтгай болгох зориулалттай. Элэгний үйл ажиллагааг дэмжиж, энерги нэмэхэд хаврын цагт дараах хоол хvнсийг хэрэглэвэл сайн. Үүнд буудай, арвай, овьёос, хөх тариа, мөн шар вандуй, линз зэрэг хvнсний ургамлууд ордог. Ногоо ургаж эхэлмэгц салатны байцаа, жижиг броккли байцаа, лууван, ногоон вандуй байнга хэрэглээрэй. Амин дэм нь алдагдахаас болгоомжилж аль болох жигнэж, болвол түүхийгээр нь идэх ашигтай байдаг.
Шинэхэн ургаж буй эмийн ургамлуудын хоргүйжvvлэх үйлчилгээ нь гайхалтай байдаг. Үүнд: Нялх халгай болон багваахай цэцгийн навч, яргуй, хусны шинэхэн навч зэргийг хэрэглэж болно. Хусны навчийг зөвхөн жижигхэн, цайвар ногоон өнгөтэй байхад нь түүж нарийхан хэрчин салатанд нэмж болно.
Гашуун амт: Ийм амт бvхий бодис хэрэглэх нь элэгний үйл ажиллагааг дэмжиж, хоргүйжих явцыг дэмжин цөсийг хөөж шингэлж өгдөг.
НЯЛХ СОЁОНЫ НУУЦ
Нарны илчинд өлдүү газар гэсэж ханш нээгддэгийн адил хүний биеийн бүх суваг нээгддэг. Хүйтэн өвлийн дараах ядаргаанд нялх соёо их үүрэгтэй. Төрөл бүрийн үрийг үрслүүлж соёолуулахад түүний тэжээллэг чанар олон дахин нэмэгдэж, витамин, эрдэс бодис, чухал энзимүүд зэрэг юугаар ч орлуулшгvй биологийн өндөр идэвхт бодис, байгалийн амин дэмийн цуглуулга болдог.
Үр соёоны энэ гайхамшигт чанарын залуужуулах зорилгоор хэрэглэж ирсэн юм. Хоёр долоо хоног хэрэглэхэд бие организм бүхэлдээ шинэчлэгддэг. Эхний долоо хоногт бүхий л бие хуримтлагдсан хорт бодисоос ангижирч, дараагийн долоо хоногт биеийн эсэргүүцэл дархлаа мэдэгдэхүйц сайжран, ядаргаа тайлагдаж, ажиллах, амьдрах хүсэл бадардаг.
Үрийг соёолуулах арга. Химийн бодис цацаж хадгалаагүй улаан буудай, овьёосны болон бусад үрийг хэдэн цаг дэвтээгээд, сайтар угаасны дараа үрслvvлэх савандаа /шилэн таваг/ зөөлөн даавуу дэвсэж чийглээд үрээ тарааж тавина.
Саваа гэгээтэй цонхны орчимд тавьж өдөрт 2 удаа усална. Соёо нь 3-4 см хиртэй ургахаар хүртэж болно. Мөн буудай, сонгины төрлийн ургамлыг шороотой саванд суулган үрслvvлж болох юм. Соёог түүхийгээр эсвэл хоормогт хутган, шөлөнд цацаж хэрэглэж болно.
УРГАМЛЫН ҮР СОЁО ЗАЛУУЖУУЛАХ УВДИСТАЙ
Буудайн нялх соёо нь А, В, С, Д, Е зэрэг олон тооны витамин, кали, кальци болон бусад эрдэс бодис, чухал амин дэмүүдийг их хэмжээгээр агуулдаг. Эдгээрийн дотроос эд эсийг хөгшрөхөөс хамгаалж, биеийн эсэргүүцэл сайжруулдаг лизин, өсөлт түргэсгэдэг изолеуцин, бие махбодь сэргээх леуцин, тайвшруулах, хоол боловсруулалт дэмжих триптофан, нойр булчирхайн үйл ажиллагааг дэмжих фенилаланин, мэдрэлийн болон булчингийн үйл ажиллагааг зохицуулагч валин, бөөр болон элэгний эд эсийг нөхөн төлжүүлдэг метонин зэрэг амин хүчлийг дурдаж болно.
Буудайн соёонд байдаг бензохинон нь дархлаа сайжруулах, хорт хавраас сэргийлдэг нь нэгэнт батлагджээ. Витамины агууламжийнхаа ачаар буудайн соёо нь биеийн эд эсийг гадны таагүй нөлөөнөөс хамгаалж эрт хөгшрөхөөс сэргийлдэг. Зарим нь мэдрэлийн эсийн үйл ажиллагаанд таатай нөлөөлж, зарим биеийн салст бүрхүүл болон арьсны өнгөн давхаргыг хамгаалдаг.
Бусад биологийн идэвхит бодис нь биеийн эсэргүүцлийг сайжруулж, гадны нян, вирус болон хавдрын эс үржин олшрохоос хамгаална. Соёоны энэ гайхамшигт чанарыг өргөн ашиглдааг болсон. Овъёосны соёог удаан хэрэглэвэл буурал үс эргээд харладаг гэж зарим хvмvvс баталдаг. Ямар ч байсан бие организм бүхэлдээ сэргэх нь гарцаагүй.
МАЦАГ БАРИХ
Мацаг барихыг мэсгүй мэс засал гэж эртнээс нэрийддэг байсан. Үр дvн нь vнэхээр гайхамшигтай. Учир нь хуримтлагдсан илүүдэл бодис гадагшлах төдийгүй, эд эс цэвэршснээр судас, арьсны уян чанар сэргэдэг. Эмчилгээг эмчийн хяналтын дор эхлэх хэрэгтэй. Буцалсан уснаас өөр юм хүртэхгүй байхад 3 дахь өдрөөс эхлэн өлсөх нь мэдэрэгдэхгvй болдог.
Бие хөнгөрч толгой сэргэж эхэлнэ. Харин хэт ядарсан, өндөр настай, өвдөж халуурсан, хорт хавдар нь хүндэрсэн, нойр булчирхайн өвчинтэй хүн мацаг барьж болдоггvй. Мацаг барих нь хоол боловсруулалтын өөрчлөлт, харшилтай хүмүүст маш сайн таардаг. Мацаг барихаа больж хэвийн хооллолтонд шилжихдээ эмчийн зөвлөгөөг дагах хэрэгтэй.