Лукас Подольски, Хакүход шигшээ багийнхаа өмсгөлийг бэлэглэв

Мэргэжлийн сүмо бөхийн Аки башёгийн 11 дэх өдрийн барилдаанд ёкозүна Хакүхо М.Даваажаргал озэки Такаясүг давснаар ганцаараа нэг ч унаагүйгээр тэмцээнийг тэргүүлж эхэлсэн. Энэ өдрийн барилдааны дараа Германы нэрт хөлбөмбөгч Лукас Подольски их аваргатай уулзаж, шигшээ багийнхаа өмсгөлийг дурсгал болгон бэлэглэжээ. Дэлхийн аварга Лукас Подольски өдгөө Японы Жей лигийн “Виссел Кобэ” багт тоглож байгаа юм.

\

\

Б.Од

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button