Нийслэлийн МАН-ын хорооны даргад С.Батболдын нэрийг дэвшүүлжээ

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан өчигдөр орой 17.00 цагт эхэлж 21.00 цагт дуусчээ.

 

Хуралдаанаар өнөөдөр болох нийслэлийн МАН-ын хорооны даргад нэр дэвшигчийг олонхийн саналаар тодруулсан байна. Удирдах зөвлөлийн хуралдаанд оролцсон 15 хүний ес нь дэмжсэнээр намын бодлогоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд нийслэлийн МАН-ын хорооны даргад нэр дэвшүүлэхээр болжээ.

Нийслэлийн МАН-ын хорооны хурал өнөө өглөө 09.00 цагаас Хүүхдийн ордонд болох бөгөөд энэ хурлаас нийслэлийн МАН-ын хорооны даргыг сонгоно. Өнөөдрийн хуралдаан халуухан болох ба хэний фракц Нийслэлийг удирдах уу гэдэг нь ихээхэн анхаарал татаж байгаа юм. 

О.Сайхан

Оллоо.mn 

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button