Баруун чиглэлийн автозамын хөдөлгөөнийг нээлээ

Цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн улмаас шалтгаалан Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн чиглэлийн автозам, даваа цасанд хаагдан хальтиргаа гулгаа, мөсжилт үүссэн. Иймд иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах зорилгоор Улаанбаатар хотоос Дархан-Уул-Сэлэнгэ аймгийн чиглэлд  гарах хот хоорондын болон олон улсын автозамын хөдөлгөөнийг есдүгээр сарын 20-ны өдрийн 17:00 цагаас эхлэн 21-ний өдрийн 09:00 цаг хүртэл түр хугацаагаар хязгаарлаад байсан.

Тэгвэл Улаанбаатар хотоос Дархан-Уул-Сэлэнгэ аймгийн чиглэлд  гарах замыг нээлээ.  Орон нутгийн зам, даваанууд дээр АЗЗА компаниуд ажиллаж, замын зорчих хэсэг дээр тогтсон цасыг цэвэрлэж байна. Иймд зарим газар зам мөстөж нягтарсан байгаа тул жолооч, тээвэрчдийг хурдаа тохируулж, анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

О.Сайхан

Оллоо.mn 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button