Нийслэлийн МАН-ын хурал болно
Өнөөдөр дараах үйл явдлууд болохоор товлогджээ.
Төрийн ордонд “Төрийн удирдах ажилтны улсын анхдугаар зөвлөгөөн” болно.
09:00 цагт: Монголын хүүхдийн ордонд Нийслэлийн МАН-ын хурал болно.
09:30 цагт: Үндсэн хуулийн цэц Иргэний болон Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх хугацаатай холбогдох хуулийн заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан хэлэлцэнэ.
09:30 цагт: Монголын Үндэсний номын санд “Дэлхийн соёлын өв-Бурхан халдун уул түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг: Судалгаа, хадгалалт, хамгаалалт” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.
10:40 цагт: Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Амбулаторийн V давхарт “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийн нээлтийн арга хэмжээ болно.
11:00 цагт: Хэвлэлийн хүрээлэнд АШУҮС болон ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газраас “Монгол-Японы сургалтын эмнэлгийн менежмент, тусламж үйлчилгээг хөгжүүлэн төгөлдөржүүлэх төсөл”-ийн хүрээнд барьж буй сургалтын нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын явцын талаар мэдээлэл хийнэ.
11:00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд ЭХЭМҮТ-өөс Монгол Улсын хэмжээнд “Хүүхдийн хараа хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх талаар мэдээлэл хийнэ.
11:00 цагт: “Мишээл Экспо” төвд "Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Жимс, жимсгэн”, “Хүнсний ногоо хөтөлбөр” эхэлнэ.
14:00 цагт: Нийслэлийн иргэний танхимд “Эерэг, аюулгүй, хариуцлагатай цахим орчин-Залуучуудын оролцоо” хэлэлцүүлэг болно.
14:00 цагт: Их тэнгэр цогцолборт ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн үүсэж хөгжсөний 50 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.
15:00 цагт: “Танан” төвд биологийн шинжлэх ухааны доктор, профессор Н.Энхболд "Хөдөө аж ахуйн тогтвортой хөгжилд ургамал хамгааллын гүйцэтгэх үүрэг" сэдвээр лекц уншина.
15:00 цагт: Засгийн газрын XI байранд Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, УДЭТ-ийн Уран сайхны удирдагч Н.Сувд “Урлагаар дамжуулан хүний эрхийн боловсрол олгох нь” сэдвээр лекц уншина.