ДАШТ: Өнөөдөр манай гурван бөх хүч үзнэ

Жүдо бөхийн 2018 оны  насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Азербайжаны нийслэл Баку хотноо  өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдана.

Тэмцээний хуваарь ёсоор өнөөдөр эмэгтэйчүүдийн 52, эрэгтэйчүүдийн 66 кг-ийн жингийн барилдаанууд явагдаж, медальтнууд тодорно. Эдгээр жинд манайхаас гурван жүдоч зодоглох юм. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 52  кг-ийн жинд Бишрэлтийн Хорлоодой, Ганболдын Ганцэцэг, эрэгтэйчүүдийн 66 кг-д Ганболдын Хэрлэн нар тус тус барилдана.

\

\

\

Тэмцээний хэсгийн барилдаанууд Улаанбаатарын цагаар 14 цагаас, медалийн төлөөх шигшээ барилдаанууд 20 цагаас эхэлнэ.

Б.ОД

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button