МАН-ын бага хурал үймээн, эмх замбараагүй байдал үүсгэж байна гэв
Эхэлсэн даруйдаа мандатын асуудлаас болж үймээн, эмх замбараагүй байдал үүсгэжээ. Үүнийг нь харсан намын зарим нэг гишүүд “Намын бага хурлаа ч хийж чадахаа больж, нэгдэх нэг сэтгэл ч алга даа” гэв.
Зарим нь “Хүүхдийн ордонд бузартай хэрүүлээ хийцгээлээ. ТТО-ндоо хийсэнгүй. Ингэж байхаар тарсан нь дээр” гэлээ.
Хуралдааныг Барилга хот байгуулалтын сайд асан Г.Мөнхбаяр даргалж эхлүүлсэн бөгөөд хурлын эхэнд мандатын тоонд зөрүү үүссэн, мандат аваагүй төлөөлөгч зааланд саналын эрхтэйгээр орж ирсэн гэх зэрэг асуудал үүсчээ.
Эмх замбараагүй байдал үүсгэсэн зарим төлөөлөгч нар хурлын заалнаас “Шударга байхыг шаардаж хүсч байна. Намын анхан шатны нэгжээс сонгогдоогүй нэг төлөөлөгчийг гаргана гэж мэдэгдсэн. Гэтэл энд сууж байж болох юмуу. Шударга байж хурлаа эмх цэгцтэй хийе” хэмээн орилжээ.
Харин УИХ-ын гишүүдээс “Мандатыг шалгаж оруулахгүй байна. Хэн орж байгааг мэдэх боломж алга. Хэт хайрцагласан байдлаар хурлаа явуулах гээд байгаа учир эсэргүүцэж байна. Олон төлөөлөгч ийм хурлыг эсэргүүцэж мандатаа өргөхгүй байна” гэлээ.
Ийнхүү ширүүхэн тэмцэлтэй эхэлсэн МАН-ын хурал үргэлжилж байна. Өнөөдөр Нийслэлийн МАН-ын даргаа сонгох ёстой бөгөөд хэний фракцаас хэнийгээ тодруулах уу гэдэг нь оройдоо тодорхой болох ёстой юм.
О.Сайхан
Оллоо.mn