Унадаг дугуйн парад болно

Дэлхий даяар жил бүрийн есдүгээр сарын 22-ны өдрийг “Автомашингүй өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай.

Энэ өдрийн хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, НЗДТГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, Замын цагдаагийн алба, Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг, МУЗН хамтран унадаг дугуйн парадыг зохион байгуулах гэж байна.

Дугуйн парад маргааш 14:00 цагаас Сүхбаатарын талбайн баруун хэсгээс хөдлөх бөгөөд доорх маршрутаар явж, нийт 11 км замыг туулах ажээ.

\

Энэхүү арга хэмжээ нь оролцохыг хүссэн хүн бүрт нээлттэй учраас иргэд та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна.

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button