Нийтийн тээврийнхэн өвөлд бэлэн эсэхээ шалгууллаа

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас улс, хот хоорондын нийтийн тээврийн аж ахуйн нэгж, байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж, “Өвөлд бид бэлэн” өдөрлөгийг өнөөдөр зохион байгууллаа.

Улс, хот хоорондын 73 ААН-ын 970 гаруй тээврийн хэрэгслийн 1100 мэргэшсэн жолооч нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллаж байгаа бөгөөд зорчигч, үйлчлүүлэгч нарт тав тухтай аюулгүй тээврийн хэрэгсэл, дадлага туршлагатай жолооч нараар үйлчлэх, өөр өөрийн байгууллагад хэрэгжүүлж буй туршлагаа солилцон 2018-2019 оны өвлийн тээвэрлэлтэнд бэлэн болсноо харууллаа.

Улс, хот хооронд зорчигч тээвэрлэлт гүйцэтгэж буй нийслэл хотод байршилтай 23 аж ахуйн нэгж, байгууллагын 471 тээврийн хэрэгслийг шалгахад 90-ээс дээш хувьтай 12, 70-80 хувьтай дүгнэгдсэн 11 аж ахуйн нэгж, байгууллага б

байна.

Өдөрлөгт оролцогч аж ахуй нэгжийн төлөөллүүд “Нийтийн зорчигч тээврийн стандарт, гэрээнд заасан тодорхой заалтуудыг биелүүлж байгаа эсэхийг жил бүр өвөлд бэлэн эсэхийг шалгадаг. Тээврийн хэрэгсэл, техникийн бүрэн бүтэн байдал зэргийг хангуулахаас гадна осол саатал гарсан үед тухайн тээвэрлэлтийн явцад техникийн түргэн тусламжийг хэрхэн үзүүлэх, ямар тусламж үйлчилгээг цаг алдалгүйгээр хүргэх тал дээр бэлэн байдлыг хангуулахыг зорьдог. Үүний жишээ болгож тээврийн хэрэгслийн бүрэн тоноглосон түргэн тусламжийг авчирсан” хэмээн танилцуулж байв. 

Мөн албан ёсны баталгаатай, тээврийн хэрэгсэл, мэргэшсэн жолоочтойгоор үйл ажиллагаа явуулдаг эдгээр аж ахуй нэгжүүд даатгалын компаниудтай хамтарч ажилладаг тул аливаа осол, саатал гарсан тохиолдолд иргэд, зорчигчдод хүндрэл, чирэгдэл үүсгэхгүйгээр зохион байгуулалтын арга хэмжээг авч ажилладаг байна.

\

\

О.Сайхан

Оллоо.mn 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button