Эмэгтэй бөхчүүд залуучуудын ДАШТ-ээс гурван медаль хүртэв

“Трнава-2018” чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ-ий дөрөв дэх өдөр эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Энхсайханы Дэлгэрмаа мөнгөн медаль хүртлээ. Энэ нь Трнавад манайхны гурав дахь (өчигдөр Б.Халиунаа 55 кг-д мөнгө, өнөөдөр Б.Энхцэцэг хүрэл медаль хүртсэн), медаль болж байна. 

 

Э.Дэлгэрмаа 1/8 шигшээд Польшийн Викториа Чолужийг оноогоор цэвэр (10:0), шөвгийн наймд Украины Ирина Колиаденког 9:6-гаар, хагас шигшээд Туркийн Асли Демирийг цэвэр ялсан. Улмаар алтан медалийн төлөөх барилдаанд энэ жилийн насанд хүрэгчдийн Азийн дэд аварга Японы Мюү Имайтай хүч үзэж оноогоор цэвэр (3:13) ялагдав.

Словакт манай улсаас найман нядхан зодоглосноос хоёр мөнгө, нэг хүрэл медальтай нутагтаа ирэхээр боллоо.

\

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button