Намрын улиралд нүүрний арьсаа хэрхэн хамгаалах вэ

Намрын сэрүүн өдрүүдэд арьсанд бүр ч илүү арчилгаа хэрэгтэй болдог. Тиймээс мэргэжлийн гоо сайханчид намрын улирлын арьс арчилгааны талаар байнга зөвлөгөө өгдөг.

Тэднийхээр бол тун энгийн долоон дүрмийг баримтлахад л таны арьс гэрэлтэн, торгомсог зөөлөн болж, намрын сэрүүн улиралд төрөлх сайхан төрхөө хадгалах юм байна. Ингээд танд дараах долоон дүрмийг танилцуулъя.

Юуны түрүүнд та:

-Нүүр болон биеийн арьсанд зориулсан гуужуулагчийг хэрэглэ.

Гуужуулагч нь арьсны гуужсан гадаргууг гүн цэвэрлэж өгнө.

-Мөн SPF нарны хамгаалалттай тосыг үргэлжлүүлэн хэрэглэ. Эдгээр тос нь ямар ч үед таны гарын доор бэлэн байх хэрэгтэй.

-Арьсаа сүүн шингэн болон биеийн бальзамаар тордож арчил. Хүйтэн сэрүүн цаг агаартай болж буй намар цагт энэ маш чухал арчилгаа шүү.

-Гарын арьсаа тусгайлан арчлахаа хэзээ ч мартаж болохгүй

-Халуун ванн эсвэл шүршүүрт удаан хугацаагаар орохгүй байхыг зөвлөж байна. Энэ нь таны арьсыг улам хуурайшуулдаг гэдгийг санаарай.

-Кофеин болон алкоголийн хэрэглээг аль болох багасгахыг хичээ.

-Үнэртэн, сүрчгийг хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхий.

Ямар ч үнэртэн найрлагандаа спиртын хольцтой байдаг тул арьсыг хуурайшуулахаас гадна үйлчлэл нь гарахгүй уддаг байна.

О.Сайхан

Оллоо.mn 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button