Зайсанд байрлалтай томоохон дэлгүүрүүдээр явж хулгай хийдэг эмэгтэйчүүд байна

 

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Зайсанд байрлалтай томоохон дэлгүүрүүдээр явж хулгай хийдэг эмэгтэйчүүдийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ.

Тухайлбал, хувцас барааны дэлгүүрээр явж эд зүйлс хулгайлдаг бүлэглэл байдаг юм байна. Тэдний хувьд ганган дэгжин хувцалсан бөгөөд хэн ч харсан хулгайч гэж хэлж, хардахааргүй тийм гоё хээнцэр эмэгтэйчүүд байдаг аж. Үнэтэй эдлэл зүүсэн, үнэтэй брэндээр гангарсан эмэгтэйчүүд гэнэ.

Энэ сарын 19-нд нэг нь дэлгүүрээс хулгай хийж байгаад үйлдэл дээрээ баригджээ.

Дэлгүүрийн худалдагч эмэгтэй цагдаад мэдүүлэг өгөхдөө “Энэ эмэгтэй манай салбар дэлгүүрүүдээр явж хулгай хийсэн байсан. Нийт 5 сая төгрөгийн хувцас хулгайлсан. Хулгай хийж байгаа бичлэг нь бий. Тэр бүгдийг нь цагдаагийн байгууллагад зураг хөрөгтэй нь өгсөн. Харин өнөөдөр өөрөө баригдлаа. Нийлж хулгай хийдэг эмэгтэйчүүд байдаг юм билээ. Өдөрт тэдэн сая төгрөгийн бараатай орж ирнэ шүү гээд салаад явдаг гэсэн. Хүний эд зүйл хулгайлахдаа ичихгүй, эмзэглэхгүй байгаа эдгээр эмэгтэйчүүдээс болгоомжил. Бас болоогүй, хүний хохирол барагдуулж өгөхгүй байж, цагдаад битгий хэлээч гээд гуйгаад байсан” хэмээн мэдүүлжээ.

Ийнхүү бүлэглэн үнэтэй бараа бүтээгдэхүүн зардаг дэлгүүрүүдээс хулгай хийдэг бүсгүйчүүдээс болгоомжлохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 

 

О.Сайхан

Оллоо.mn 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button