Нобелийн шагналт эрдэмтэн Төрийн ордонд лекц уншина
09:00 цагт: “Cosy Club Ulaanbaatar Restaurant”-т “999+” нэгдлийн “Өгөх, Туслах, Хуваалцах, Үйлчлэх-1” аяны танилцуулах уулзалт болно.8
09:00 цагт: Төрийн ордонд Нобелийн шагналт эрдэмтэн, тархи судлаач, доктор, профессор Эдвард Мозер “Цаг хугацаа ба орон зай” сэдвээр лекц уншина.
11:00 цагт: МҮЭСТО-д ОХУ-н эрдэмтэн, анагаах ухааны доктор М.В.Кутушов “Хавдар болон архаг хууч өвчнийг үүсэх гол шалтгаан буюу уургийн тэнцвэрт байдал алдагдсан эсэхийг эсийн төвшинд эрт үед нь оношлож, анагаах нь” сэдвээр лекц уншина.
11:00 цагт: Спортын төв ордонд ӨМӨЗО-ны Ордос хотноо болох Хүүхдийн спортын наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслолын ажиллагаа болно.
12:00 цагт: “Мишээл экспо төвд "Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээний хаалтын ёслол болно.