Б.Бат-Эрдэнэ залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Бөхийн төрлүүдийн 2018 оны залуучуудын ДАШТ есдүгээр сарын 17-23-нд Словакийн Трнава хотод боллоо. Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд спортын мастер Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ хүрэл медаль хүртэв. “Сүүлийн тэмээний ачаа хүнд” гэгчээр тэрбээр Трнавагаас манай эрэгтэй бөхчүүдээс цорын ганц медалийг эх орондоо авчирлаа. Энэ жинд залуучуудын ДАШТ-ээс гурав дахь тохиолдол болж байна. Түүнээс өмнө нь үндэсний бөхийн улсын гарьд, чөлөөт бөхийн ОУХМ Дамдингийн Баяраа агсан 1979 онд Улаанбаатарт, ОУХМ Баатарын Нямбаяр 2012 онд Тайландын Паттая хотод хүрэл медаль хүртэж байв.

Б.Бат-Эрдэнэ эхний даваанд гоц мөргөж, 1/8 шигшээд Казахстаны Айбар Жылкайдаровыг оноогоор цэвэр (10:0), шөвгийн наймд залуучуудын ЕАШТ-ий мөнгө, хүрэл медальт Болгарын Жемал Рушен Алиг 6:2-оор ялсан ч хагас шигшээд АНУ-ын Кевин Льюист оноогоор цэвэр (1:12) ялагдсан. Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд Эстоны Эрик Рейнбокийг оноогоор цэвэр (12:1) яллаа

БЯМБАСҮРЭНГИЙН БАТ-ЭРДЭНИЙН АМЖИЛТ:

2015 он: Өсвөр үеийн УАШТ-ий алт

– Хүүхдийн спортын V наадмын алт

– “Монгол туургатан” ОУ-ын хүүхдийн спортын наадмын хүрэл

– “Асашёорюү Кап” өсвөр үеийн ОУТ-ий мөнгө

2016 он: Өсвөр үеийн УАШТ-ий алт

– “Асашёорюү Кап” өсвөр үеийн ОУТ-ий алт

2018 он: Залуучуудын УАШТ-ий алт

– “Journeymen Cliff Keen” Нью-Йоркийн ОУТ-ий алт 

– Залуучуудын Азийн АШТ-ий мөнгө

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button