Хурандаа С.Хүрэлбаатар, Ч.Болдбаатар хоёрыг авлигын хэргээр шалгаагүй гэв

Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, хошууч Г.Алтан-Очирыг авлигын хэрэгт холбогдуулан АТГ-аас саатуулсан талаар мэдээлсэн.

Нийслэлийн прокурорын газраас мэдээлснээр, цагдаагийн хошууч Г.Алтан-Очирыг шүүгчийн захирамжаар 30 хоног саатуулж,  түүнд холбогдох хэрэгт хоёр хүнийг холбогдуулан шалгаж буй аж. Түүнтэй хамт тус хэлтсийн дарга, хурандаа С.Хүрэлбаатар, Төмөр зам дахь Цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа Ч.Болдбаатар нарыг шалгаж байгаа гэх мэдээлэл хэвлэлээр гарсан юм. Тэгвэл тус мэдээлэл ташаа бөгөөд тэднийг цагдан ч хориогүй гэдгийг албаныхан хэлж байна.

Эх сурвалжийн мэдээлснээр цагдаагийн хошууч Г.Алтан-Очирын  холбогдсон хэрэгт Мөнх-Очир, Жаргалан гэх хоёр хүнийг холбогдуулан шалгаж байгаа аж.  

О.Сайхан

Оллоо.mn 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button