“Монгол туургатан”-ы наадамд оролцох тамирчдыг үдэв
“Монгол туургатан” олон улсын хүүхдийн спортын VIII наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол өнөөдөр/09.23/ “Спортын төв ордон”-ны гаднах талбайд боллоо.
Энэхүү наадам БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотноо энэ сарын 25-наас ирэх сарын 01-ний өдрүүдэд зохион байгуулагдана. Олон улсын хүүхдийн спортын VIII наадамд Монгол Улсаа төлөөлөн 10 спортын төрөлд шигшээ багийн 216 тамирчин хүүхэд, 28 дасгалжуулагч, шүүгч болон албаны төлөөлөгчид оролцоно.
"Монгол туургатан” олон улсын хүүхдийн спортын VIII наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслолын үйл ажиллагааг нээж БТСГ-ын дарга, МУГТ Ц.Шаравжамц үг хэллээ. Тэрбээр "Энэхүү наадмыг өнгөрсөн жил бид эх орондоо зохион байгуулж, амжилттай оролцсон. Нийт тамирчиддаа өндөр амжилт хүсье. Дор бүрнээ хичээгээрэй!" гэж захив.
Х.Хулан